МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.25
Улстөр

Ц.Туваан: Чөлөөлж, томилох асуудлаа зэрэг оруулж ирэх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах саналыг хэлэлцэж байна. 

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

"Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэдэг. Ийм байхыг хүсдэг ч өнөөдөр цэц, төрийн алба, УИХ-ын дээр үл үзэгдэгч гар, эзэд бий болсон. Ард түмэн бухимдаж байна. Шударга бусын хонгилоор цөөн хэдэн хүн чирэгддэг биш бүгдээрээ хавцал руу ордог болсон. Бүх зүйл тогтсон яригдсан зохиолоор явдаг болжээ.

Цаг хугацааны тохироо гэж худлаа ярихаа боль. Тийм бол 2 хүнээ оруулж ирээд ярь. Сүүлийн үед цэц дээр болж байгаа, цаашлаад эрх баригчдын ааш аягт эргэлзэж байна. Хууль, журам байхгүй, хүч түрэн явж байна. Үүний дунд шударга хүмүүс байгаа. Цогтоо, Солонго гэж 2 хүний асуудал байна. Тэднийг ч цуг оруулаад ирвэл болж байна. Магадгүй Цогтоо гэж хүн шүүхэд хандвал яах вэ?

Явж явж энэ бүхний цаана өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэвшүүлэхгүй байх гэж ийм зүйл хийж байна. Манайхан бол шударга яваад унасан ч байсан бусдыгаа дагаад л явдаг. Нэр дэвшигчээс нэг зүйл асууя.

Цэцийн гишүүн гаргасан протоколтой хурлын шийдвэрт гарын үсэг зурах үүргээ биелүүлэхгүй байна вэ? Та ингэх үү?"

ШИНЭ МЭДЭЭ