МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.Цогтгэрэл: Үзэл санаандаа бат зогсож гишүүдийн оролцоог хангасан нам болно
2021.03.29
Улстөр

О.Цогтгэрэл: Үзэл санаандаа бат зогсож гишүүдийн оролцоог хангасан нам болно

АН-ын даргын сонгуульд хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг намын их хуралд өргөн мэдүүлж ёсчлон баталдаг. Дотоод сонгуулийн хорооноос О.Цогтгэрэлийг АН-ын их хуралд өргөн мэдүүлэхээр болсон.

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр О.Цогтгэрэл "Итгэж найдлага хүлээлгэсэн гишүүддээ баярлалаа. Энэ удаагийн сонгуульд хамтдаа явсан найздаа амжилт хүсье. Энэ удаагийн АН-ын даргын сунгаа амаргүй нөхцөлд боллоо. Нийгэмд АН-ын орон зай хаана байгааг иргэд биднээс шаардаж байна. АН дотоод гишүүдээ оролцуулдаг нам болно. Үзэл санаан дээрээ бат зогсож гишүүдээ оролцуулсан нам болно" гэв.

ШИНЭ МЭДЭЭ