МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.30
Улстөр

Н.Энхболд: Сонгогчдын нэрсийн жагсаалтыг тодорхой болгох ажлыг эртнээс зохион байгуулах хэрэгтэй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2021,03,30/хуралдаанаар Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай хуралдлаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

Ерөнхийлөгчийн тухай хуулийн 19-ын 15 дээр Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын эцэг, эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа хаяг бүхий энэ хуулийн 19-ын 11 д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно гэж заасан байгаа. Хуулийнхаа дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтыг тодорхой болгох ажлыг эртнээс зохион байгуулах хэрэгтэй..

ШИНЭ МЭДЭЭ