МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.30
Эрүүл мэнд

Ц.Сэргэлэн: Дотоодод үйлдвэрлэж байгаа согтууруулах ундааны хатуулгийн дээд хэмжээг хуулиар тогтоох ёстой

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж_ хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

"Надад 2 асуулт байна.

1. Хуулийн 5.3-т Чөлөөт бүсэд шимийн архи үйлдвэрлэхэд Чөлөөт бүсийн захирагч тусгай зөвшөөрөл олгоно гэсэн байна. Энэ бүсийн бүхий л харилцааг Чөлөөт бүсийн хуулиар зохицуулсан байхад энд оруулсан нь ямар учиртай вэ?

2. Манай улсад үйлдвэрлэж байгаа согтууруулах ундааны хатуулгийн дээд хэмжээг уг хуулиар тогтоож өгч болохгүй юу? Үүнээс дээш хатуулагтай архи үйлдвэрлэхийг хориглоно гэсэн хэлбэрээр оруулж болох уу?

Зарим нэг санал хэлье. Согтууруулах ундааны үнэ нэмэгдээд байхад хэрэглээ буурахгүй байгааг судалгаа харуулж байна. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийд 1 жилд 3 сая хүн архинаас болж үхэж байна. Минутанд 6 хүн гэсэн үг. Тиймээс архины хор уршигийг яриад байвал дуусах их зүйл бий. Бид ядаж төрийн албан хаагчдийг албан үүргээ гүйцэтгэж байхдаа архигүй байх зарчмыг хуульд оруулмаар байна. Тэр дундаа төрийн тусгай албан хаагчид дүрэмт хувцастай олон нийтийн газар согтууруулах ундаагаар үйлчлүүлэхгүй байх. Хэрвээ ийм тохиолдол гарвал төрийн албанаас шууд халдаг байхаар зохицуулалт хийх гэх мэт."

Түүний асуултанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ