МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.31
Эдийн засаг, Худалдаа

Х.Ганхуяг: Статистикийн мэдээлэл хурдан, үнэн байх хэрэгцээ үүссэн

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.31/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

"Цахим тооцоолох хурд, хиймэл оюун ухааныг энэ салбарт ашигладаг болохгүй бол мэдээлэл хоцрогдоод байна. Хөгжингүй орнуудад шийдвэр оновчтой зөв байгаа шалтгаан нь статистикийн мэдээлэл тухайн цаг үеэр өөрчлөлтүүдийг гаргаад явуулдаг. Эдийн засгийн шийдвэр гаргах гэж байгаа бол тухайн үед эдийн засгийн төлөв болон нөлөөллийг Dashboard гаргаж байгаад байнга үзүүлж чаддагаараа шийдвэр гаргагчдад мэдээллийн үнэн зөв эх үүсвэр болдог. Тиймээс мэдээллийг үнэн, хурдан гаргах тал дээр мэдээллийн технологийг ашиглах хэрэгтэй байна.

ҮСХ-ны цахим хуудас руу орохоор 2019 он, 2020 оны нэгдүгээр улирал гэх мэт хоцорсон мэдээлэл байна. Тиймээс шийдвэр гаргагчид байтугай санхүү, бизнесийнхэн, судалгаа хийж байгаа хүмүүс ч мэдээллийг авч ашиглах боломжгүй байна. Үүн дээрээ анхаарч ажиллаарай."

Түүний асуултанд ҮСХ-ны дарга хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ