2021.03.31
Хууль, эрх зүй

Б.Энхбаяр: Улс төрийн хариуцлага үүрэх чадвартай УИХ-ын гишүүнийг ажлын хэсгийн ахлагчаар томилох ёстой

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.03.31) хуралдаан боллоо. Хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 77 дугаар зүйлийн 77.1.6 дахь хэсэгт “Байнгын хороо сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор сонгон шалгаруулалтыг хараат бусаар зохион байгуулах чиг үүрэгтэй Ажлын хэсэг байгуулна” гэж, мөн хуулийн 77.2 дахь хэсэгт “Ажлын хэсэг нь Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахална” гэж заасан байдаг. 

Ажлын хэсэг байгуулахтай холбоотойгоор гишүүд санал хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

УИХ-ын гишүүдийн зүгээс ХЭЗК-ын сонгон шалгаруулалтад УИХ-ын гишүүн ороогүй байна. Энэ хүмүүс ард түмний өмнө улс төрийн хариуцлага үүрэх чадамжгүй. Энэ ажлын хэсгийн шийдвэрийн гаргасан шийдвэрийг байнгын хороонд бид баталгаажуулдаг, ёсчилдог. Үүний үр дагаварыг УИХ улс төрийн хариуцлага үүрнэ. Зөв хүн очсон уу? буруу хүн очсон уу гэдэг. тиймээс УИХ-ын ядаж 1 гишүүн ажлын хэсэгт байх ёстой. Ингэж байж бид асуух боломжтой болно. Өмнө нь Үнэнбат байсан. Энэ хүнийг УИХ асууж байцаах зовлонтой байсан. Энэ хүн тамгын газрын ажилтан, улс төрийн хариуцлага хүлээх чадамжгүй байсан. Тэгвэл ажлын хэсгийн ахлагчийг хэн томилох вэ гэдгийг ажлын хэсэг дээр ярилцаад УИХ-ын дарга гэж шийдсэн. УИХ-ын 76 гишүүнээсээ сонгогдсон хүн учраас, лигитим байдлаа хадгалсан хүнээсээ томилогдсон байх ёстой гэх агуулгаар хууль батлагдсан. Энэ үзэл санаагаар явж байгаа.

Байнгын хороонд УИХ-ын даргын захирамжийг дэмжинэ, дэмжихгүй гэдэг санал хураалт явахгүй. Хуулиар томилно гээд бичсэн байгаа. Би ажлын хэсгийн ахлагч дээр санал хураалт байнгын хороонд явагдахгүй байх гэж ойлгож байна."

Тэрээр санал хэлснийхээ дараа Хуульчдын холбооны төлөөлөөс дараах асуултыг асуулаа. 

ШИНЭ МЭДЭЭ