МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Мод тарьж ногоон Дорноговийг хамтдаа бүтээцгээе” уралдаан зарлаж байна
2021.04.01
Орон нутгийн хөгжил

“Мод тарьж ногоон Дорноговийг хамтдаа бүтээцгээе” уралдаан зарлаж байна

Дорноговь аймагт тулгамддаг чухал асуудлуудын нэг бол тоосжилт, орчны ногоон байгууламж, цөлжилт нэмэгдэж буй асуудал юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон миний бие Орон нутгаа ногоон бүс болгох ажлыг иргэд та бүхэнтэй хамт эхлүүлэхээр “НОГООН ДОРНОГОВЬ” аяныг санаачилж “МОД ТАРЬЖ НОГООН ДОРНОГОВИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ” уралдаан зарлаж байна.

Дорноговь аймгийн хэмжээнд жил бүр 32000 мод тарьж, өнгөрсөн 4 жилийн хугацаанд 73.4 га талбайд нийт 265 мянган мод тарьж ургуулснаар модны тоо 70 хувиар нэмэгдсэн бөгөөд хуурай бүс нутгаас үүдэлтэй цөлжилт, шар шороон шуурганаас урьдчилан сэргийлэх, бууруулах төслийн хүрээнд УИХ-ын Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагаас Замын-Үүд суманд 2020 оны 06 дугаар сараас эхлүүлсэн “Ногоон хэрэм” байгуулахад зориулсан 600 мянган долларын ажлыг энэ онд эрчимжүүлж эхлүүлэхээр болсон.

Дорноговь аймаг нийт 20494 өрхтэй. Тэдгээрийн 70% нь гэр хороололд амьдардаг. Үүнээс үзэхэд өрх бүр хашаандаа 5 мод тарихад зөвхөн нэг удаадаа бид 100,000 модтой болох боломжтой юм. Ингээд үүнийгээ бид хавар намартаа тогтмол 5 жил дарааллан таривал нэг жилд 100,000 мод, 5 жилийн хугацаанд Дорноговь аймаг нийт 500,000 модтой болно. Ийнхүү суулгасан модоо өрх, аж ахуйн нэгж байгууллага бүр арчилж хамгаалж чадвал “НОГООН ДОРНОГОВЬ”-ийг бий болгох боломж байна.

Дээрх УИХ-ын гишүүд энэхүү уралдаанд оролцож хашаандаа, гудамж талбайд, байгууллагын орчинд мод тарьж, түүнийгээ сайн арчилж буй 5 байгууллага, 50 эко өрхийг шалгаруулан урамшуулах бөгөөд НОГООН ДОРНОГОВИЙГ ХАМТДАА БҮТЭЭЛЦЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.

Тоос, шороогүй, цэвэр цэмцгэр орчинд амьдарч, үр хүүхдэдээ сайхан амьдрах орчинг өвлүүлэх гэсэн та бүхний чин хүсэл, түүнд суурилсан бодит оролцоогоор бид говь нутгаа хөгжүүлье.

ШИНЭ МЭДЭЭ