МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг  боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар томиллоо
2021.04.01
Улстөр

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ нэгдсэн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг томилох асуудлыг хэлэлцлээ. 

БСШУСБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ыг гишүүн Х.Ганхуяг танилцууллаа. 

Г.Дамдинням нь 2004 онд МУБИС-ийг нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжлээр, 2005-2007 онд МУБИС-ийг улс төр судлалын магистр, 2013-2016 онд Бритиш Колумбын их сургуулийг уул уурхайн засаглал, бодлого судлалын магистрийн зэрэгтэйгээр  тус тус төгссөн. 2008-2009 онд Байгаль орчны сайдын зөвлөх, 2009-2010 онд БСШУ-ны сайдын зөвлөх, 2010-2013 онд ШУТИС-ийн Нийгмийн хөгжлийн проректор, 2015 онд Бритишийн Колумбын их сургуулийн судлаач, 2017 онд “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар,  2020 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалтыг явууллаа. Ингээд гишүүдийн 85,2 хувь нь дэмжиж УИХ-ын гишүүн Г.Дамдинням БСШУСБХ-ны даргаар томилогдлоо. 

ШИНЭ МЭДЭЭ