МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.01
Уул уурхай, Ашигт малтмал

Ц.Туваан: Оюутолгойн ордтой холбоотой асуудлыг цаг алдахгүй шийдвэрлэх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

"Ажлын хэсгийн ахлагч, Х.Нямбаатар сайдын ярианд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гэсэн их цаг алдах яриа гарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувиар мөн энэ асуудалд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай уулзаж, Монгол улсын иргэний хувьд ч санаа зовж асуудал дэвшүүлж байсан. Тиймээс энэ асуудлыг олон Монголчуудын анхаарлын төвд оруулахад чухал үүргээ гүйцэгэсэн тул цаг алдаж болохгүй. 

Жижиг хувьцаа эзэмшигчид гадны маш их мэдээлэлтэй хүмүүс байгаа. Тэд гомдлоо гаргаад явж байна. Бидэнд өгсөн материал дотор гадны хуулийн фирм хөлслөөд ажиллуулж байгаа гэж байна. Монголд ийм чадвартай хүмүүс ч бий. Тэднийгээ татан оролцуулах ёстой.

Салхитын мөнгөний ордын өгөөжөөр ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж чадсан. Тэгвэл Оюутолгойн энэ мөнгөөр шууд ямар үр өгөөж нь юу гарсан бэ?

Илт олонхийн парламент явж байгаа энэ үед шийдвэр гаргах боломжтой байхад зэс хайлуулах үйлдвэр байгуулах, эрчим хүчээ дотоодоос авах, валютыг Монголбанкны дансаар дамжуулах, дагалдах газрын ховор элементээ өөрсдөө ялган үнэлж, ашиглах гэх мэт асуудал ямар шатандаа явж байна вэ?"

Түүний асуултанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ