МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Булган аймагт вакцинжуулалт хийгдэж эхэлнэ
2021.04.05
Эрүүл мэнд

Булган аймагт вакцинжуулалт хийгдэж эхэлнэ

Энэ сарын 5-наас эхлэн Булган аймагт вакцинжуулалт хийгдэж эхэлнэ.

Эхний ээлжинд эрсдэл дунд ажиллаж байгаа аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, тагнуулын байгууллагын ажилтнууд хамрагдана.

4 дүгээр сарын 6-ны өдрөөс стратегийн ач холбогдол бүхий байгууллагууд болох үүрэн холбооны операторууд, боловсролын байгууллагын багш, ажилтнууд, хилийн цэрэг, “Булган Мээж” ОНӨХХК, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Булган сумын ШТС болон худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтнуудаа вакцинжуулахаар боллоо.

Вакцинд сайн дурын үндсэн дээрээс хамрагдах ёстой бөгөөд архаг хууч өвчтэй, харшилтай хүмүүс, жирэмсэн, хөхүүл эхчүүдэд хориглох заалттайг анхаарах шаардлагатай.

ШИНЭ МЭДЭЭ