МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.07
Улстөр

Ж.Ганбаатар: Сонгогчийн бүртгэлээс хаяг дээрээ байхгүй иргэнийг ямар албан тушаалтан хасалт хийх вэ?

УИХ-ын Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны өнөөдрийн /2021.04.07/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагын мэдээлэл сонслоо.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

"Сонгуулийн бэлтгэл сайн хийгдэж байна гэж ойлголоо. Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд 70 өрхийн 900 хүн байна гэж мэдээ өгч байна. Өрхийн хүмүүстэй хорооны ажилтнууд уулзахаар манайд байхгүй гээд өргөдөл дээрээ гарын үсэг зурдаг. Хасалт хийх эрх бий юу? Хэн хасалт хийх эрхтэй вэ?

Иргэн гэдэг нь тухайн өрхийн тэргүүн нь өөрийн гэр бүлийн тоонд байхгүй хүмүүсээ хэлээд өргөдөл дээр гарын үсэг зурлаа гэхэд ямар албан тушаалтан хасалт хийх эрхтэй вэ? Дүүргийн бүртгэлийн газарт эрх мэдэл хасалт хийх эрх байдаггүй юм билээ. Үүнийг тодорхой болгооорой.

Сонгуулийн санал өгч байгаа хүний хуруунд тэмдэглэгээ хийх үү? СЕХ сонгуулийн дүн гарсныг маш ойлгомжтойгоор нийтэд мэдээлэх шаардлагатай байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн энэ бэлтгэл маш сайн хийгдэх ёстой шүү. Хурдтай ажиллаарай."

ШИНЭ МЭДЭЭ