МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийг ёсчлон баталсан ээлжит бус хурлын шийдвэрийг УДШ-д өргөн барилаа
2021.04.08
Улстөр

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийг ёсчлон баталсан ээлжит бус хурлын шийдвэрийг УДШ-д өргөн барилаа

2021 оны 3-р сарын 28-ны өдөр АН-ын даргын сонгууль болж,  нийт 70 гаруй мянган гишүүн саналаа өгснөөс УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл 43 мянга гаруй гишүүний саналаар АН-ын даргаар сонгогдсон билээ. Ингээд 4-р сарын 3-ны өдөр тус намын даргыг ёсчлон батлах ээлжит бус хуралдаан зохион байгуулагдаж АН-ын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэлийг ёсчлон баталж, АН-ын даргын бүрэн эрхийг баталгаажуулсан. 

АН-ын Дотоод сонгуулийн хорооноос шинээр сонгогдсон намын дарга Одонгийн Цогтгэрэлийг Улсын дээд шүүхэд бүртгүүлж, албан ёсоор баталгаажуулахаар саналаа өгсөн 70 гаруй мянган гишүүний гарын үсэг,  АН-ын нийт гишүүдийн бүртгэл зэрэг холбогдох 13 мянган хуудас бүхий материалыг Улсын дээд шүүхэд хүлээлгэн өглөө.  

Хуулийн дагуу Улсын дээд шүүх 14 хоногт багтаан хариугаа өгөх ёстой юм

ШИНЭ МЭДЭЭ