С.Амарсайхан: Өчигдөр ирэх байсан вакцины тээвэрлэлт хойшилсон, одоогоор 192 мянган тун вакцины нөөцтэй байна
2021.04.10
Эрүүл мэнд

С.Амарсайхан: Өчигдөр ирэх байсан вакцины тээвэрлэлт хойшилсон, одоогоор 192 мянган тун вакцины нөөцтэй байна

Засгийн газраас мэдээлэл хийж байна. ЗГ-ын ХМОНХ-ийн дарга Ц.Ганзориг “Вакцинжуулалтын ажил яагаад зогссон талаар та бүхэнд мэдээлэл хийх гэж байна” гэв.

Энэ үер Шадар сайд С.Амарсайхан “Өнөөдрөөс эхлэн нийслэлчүүд улаан түвшинд шилжээд байна. Тиймээс үүсэн зарим асуудалтай холбогдуулан мэдээлэл өгье. Бид хөл хорионы өдрүүдэд иргэдээ вакцинжуулья хэмээн төлөвлөсөн байсан ч харамсалтай нь халдварын тохиолдлууд нэмэгдэж, нас баралт ихэссэнтэй холбоотойгоор дархлаажуулалтыг түр зогсоохоор болсон. Вакцины нөөц тасраагүй, одоогоор 192 мянган тун вакцины нөөц байна. Тиймээс хөл хорионы өдрүүдэд вакцинжуулалт явуулах нь халдварын тархалтыг нэмэгдүүлэх, хөл хориог үр дүнгүй болгох эрсдэлтэй учраас ЭМЯ болон эрдэмтэн судлаачдын гаргасан заавар, зөвлөмжийн дагуу вакцинжуулалтын ажлыг зогсоосон юм. Түүнээс биш иргэдээсээ ямар нэгэн зүйлийг хааж нуусан зүйл байхгүй ээ. Мөн дөрөвдүгээр сарын 9-нд ирэх байсан 300 мянган тун хойшилсон. Ер нь дэлхий нийтээрээ вакцины хямралд ороод байна ” гэж мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ