Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил үргэлжилж байна
2021.04.16
Орон нутгийн хөгжил

Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил үргэлжилж байна

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар Газрын тос бололовсруулах үйлдвэрийн барилгын ажлын үйл явцтай танилцлаа.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн бус барилга байгууламж болох агуулах, усан сан, шугам сүлжээ, зам, талбайн барилгын ажлууд 2021 оны 3-р сарын 01-ний өдрөөс эхлэн хийгдэж байна

Өнөөдрийн байдлаар Энэтхэг улсын 80 гаруй инженер техникийн ажилчид, Монгол улсын 11 компанийн 100 гаруй иргэд ажиллаж байна. Үүнээс Дорноговь аймгийн харъяалал бүхий 3 компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Мөн үйлдвэрлэлийн барилгын ажлыг түргэсгэх зорилгоор Замын-Үүдийн хилийн боомтоор орж ирэх техник, тоног төхөөрөмж болоод барилгын материалыг түргэн шуурхай тээвэрлэх, орон нутгийн компаниудаар ачаа барааг тээвэрлүүлэх асуудлыг аймгийн Засаг дарга тухай бүр шийдвэрлэн ажиллахыг зөвлөлөө.

ШИНЭ МЭДЭЭ