МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.20
Хууль, эрх зүй

Л.Мөнхбаатар: Цэцийн шийдвэрийн дагуу Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021,04,20/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг сонслоо.

Гишүүд асуулт асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад МУ-ын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулаад явсан нь зүйтэй гэж үзэж байна. ҮХ-ын нэмэлт өөрчлөлтөөр ҮХ-ын 31-р зүйлийн 7-р хэсэгт байсан Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа улируулан сонгож болно гэсэн заалтыг хүчингүй болгосон.Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүн дахин сонгогдох боломжгүй гэсэн зүйлийг хууль тогтоогч баримталсан гэж үзэж болно. Монгол улсын төрийн байгуулалтын тогтолцоо ҮХ-ын суурь үзэл баримтлалынхаа хүрээнд 1990 оноос хойш сонгогдсон бүх Ерөнхийлөгч нар 1992 оны энэ ҮХ-ын хүрээнд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

Ерөнхийлөгчөөр нэг удаа сонгогдоно гэсэн зарчим бүх Ерөнхийлөгч болон бүх нэр дэвшигчид адилхан үйлчлэх ёстой.ҮХ-ын нэмэлт өөрчлөлт 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Ийм учраас Цэцийн шийдвэрийн дагуу Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ