МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.23
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Н.Энхболд: Гадаадад гаргаж буй бүтээгдэхүүнийг татаасаар дэмжих нь зөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.23\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

"Хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Жил бүр л энэ салбарт татварын хөнгөлөлтийг дэмждэг, баталдаг. Гэтэл үр дүн их удаан байна. Бид цаашид анхаарах зүйлс байна.

Хүнсний үйлдвэрлэгч болно. Хоёр талын том зах зээлийг хангана гэж зориод байдаг. Гэхдээ маш бодлоготой ажиллах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар бид дотоодоо хэрхэн хангах тухайгаа ярьж байна.

Цаашид энэ салбар бие даагаад хөгжих боломжийг бий болгох хэрэгтэй. Жилдээ нэг хөнгөлдөг, татварыг бууруулдаг байдлаа болиод ХАА-н бүтээгдэхүүний гадаадад гаргаж байгаа бүтээгдэхүүнийг татаас олгодог тогтолцоо руу явбал ямар вэ?

Бусад ХАА-н салбараа дэмждэг улс орнууд ийм арга замаар дэмжиж явдаг. Тиймээс урт хугацааны татаасаар дэмждэг бодлогыг явуулах саналтай байна. Салбарын яам ямар байр суурьтай байна вэ?"

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ