2021.04.23
Хууль, эрх зүй
Ж.Бат-Эрдэнэ: Энэ асуудлыг цаг хугацааны үед биш, томоор нь харж төлөвлөх шаардлагатай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.23\ нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Засгийн газар, яамнаа энэ хуулийг оруулж ирж байгаад талархаж байна. Гэхдээ энэ төслийг газар тариалан эрхлэх цаг хугацаанд ярьдаг биш урт хугацаанд нь хийвэл зүгээр.
Яамны уулзалт дээр сайдтай ярилцаж байхад цаг хугацааны асуудлыг 5-10 жилээр томоор авч үзэх шаардлагатай гэж бид ярьж байсан. Манайх энэ салбарын хөгжлөөрөө хөгжингүй оронтой харьцуулахад нилээн доогуур явж байна. Ер нь энэ асуудлыг цаг хугацааны үед биш, томоор нь харж төлөвлөх шаардлагатай байгаа.
Мөн тэрээр Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан дараах байр суурийг илэрхийлсэн юм.
ШИНЭ МЭДЭЭ
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16
Булган аймгийн ЕБС-иудын захиралтай уулзлаа
2021.12.09
Ж.Бат-Эрдэнэ: Хууль будлиантай байж болохгүй
2021.12.02
Ахмадын өргөө ашиглалтад орлоо
2021.11.26