2021.04.23
Эдийн засаг, Худалдаа
Ц.Туваан: Урт хугацааны бодлого гаргах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.23\ нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Гишүүд энэ хугацааг сунгах тал дээр анхаарах хэрэгтэй. Валютын ханшнаас шалтгаалаад тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний үнэ өссөн байгаа.
Энэ нь хэрэглэгчдэд очихдоо өндөр үнэтэй бүтээгдэхүүн болно. Иймд Ковидын хүнд нөхцөлд гишүүд урт хугацааны бодлого гаргах тал дээр анхаараарай.
Мөн тэрээр Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан дараах байр суурийг илэрхийлсэн юм.