Дарханы сурагчид ЭЕШ-ын давтлага онлайнаар авч эхэллээ
2021.04.27
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Дарханы сурагчид ЭЕШ-ын давтлага онлайнаар авч эхэллээ

2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Дархан-Уул аймгийн нийт 24 ЕБС-ийн төгсөх ангийн 1247 сурагч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран Монгол Улсын тэргүүлэх зэрэгтэй шилдэг багш нараас ЭЕШ-ын давтлага онлайнаар авч эхэллээ.

Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Б.Жавхлан, Б.Баттөмөр нар хамтран санаачлан "Elab Education Academy”-тай хамтран "Дарханы ирээдүй" онлайн сургалтын төслийг хэрэгжүүлж байна.

Хөл хорионы улмаас ЭЕШ-ын танхимын сургалтад хамрагдах боломжгүй байгаа сурагчид үндсэн 6 хичээлээр зургадугаар сарын 28-ний өдрийг хүртэл онлайн давтлагад хамрагдах боломж бүрдлээ.

Дархан-Уул аймгийн төгсөх ангийн нийт сурагчид ЭЕШ-даа амжилттай оролцон хүссэн мэргэжлээрээ их, дээд сургуулиудад элсэн суралцаж мэдлэг, боловсролын хүчээр өөрийгөө болон эх орноо хөгжүүлэн хариуцлагатай, зорилготой, бүтээлч иргэд болохын төлөө энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа тухайгаа гишүүд онцолсон байна.

ШИНЭ МЭДЭЭ