МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эцэг ч сар бүр тэтгэмж авна
2021.04.27
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эцэг ч сар бүр тэтгэмж авна

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлт буюу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа.

Тодруулбал, уг хуулиар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор хуульчилсан нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцэг дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэц үзжээ.

Мөн дээрх зохицуулалт нь дам байдлаар хүүхэд асрах харилцаанд эхэд илүү үүрэг хүлээлгэх, эцэг, эх харилцан тэгш эрхтэйгээр чөлөөт сонголт хийх боломжийг хязгаарлах сөрөг үр дагаврыг үүсгэхээр байгааг Үндсэн хуулийн цэц дүгнэлтдээ тэмдэглэсэн байна. гэснийг хүлээн авсантай холбогдуулан тус хуулийн төслийг боловсруулжээ.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэцээс гаргасан.

Уг хуулиар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор хуульчилсан нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцэг дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Үндсэн хуулийн цэц үзсэн юм. Иймээс тус хуулийн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр тэтгэмж олгоно гэсэн заалтад эцэг гэсэн үг нэмэхээр тусгажээ.

Хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ээж нь ажилдаа орвол хүүхдээ харж буй аавд нь тэтгэмж олгох тухай хуулийн зохицуулалт аж. Тус хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө.

ШИНЭ МЭДЭЭ