Ц.Мөнхцэцэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгана
2021.04.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ц.Мөнхцэцэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгана

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2021.04.27) хуралдаанаар Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаа, төрийн байгууллагын өмчлөлд байсан өмч, төсөв, хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл сонслоо. Мэдээллийг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц хийсэн юм. 

Үүний дараа Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, салбарын хөрөнгө оруулалт санхүүжилтийн талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэв.

Ингээд Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Ё.Баатарбилэг, Ж. Чинбүрэн, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулав. 

ШИНЭ МЭДЭЭ