2021.04.29
Улстөр
Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан бөгөөд Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа.
Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцууллаа.