МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.29
Эрүүл мэнд

Х.Ганхуяг: Хөл хорины журамд шинжлэх ухаанч хандах хэрэгтэй байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.04.29/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар” Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонслоо.

Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

Цар тахалтай холбоотойгоор төрийн албан хаагчдын цалингийн талаар ярьж байна. Харин хувийн хэвшилд хүнд цохилт болж байна. 28 хоног тасалдаж байна. Дайны хажуугаар дамжин гэгчээр аж ахуйн нэгжийн дансыг татварын алба хааж байна гэсэн мэдээлэл байна. Үүнийг шалгаж өгөөч. Уг нь долдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан эрх зүйн акт бий.

Дараагийн асуудал 2 дахь тунгаа хийлгэсэн хүмүүстээ бар код өгөхгүй байна. Экспорт дээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Замын Үүд дээр ачаа бөөгнөрөөд, өртөг өндөр хэцүү байдалд орлоо. Экспортын чиглэлээр ажилладаг газрын ажилчдад 2 дахь тунг яаралтай хийж өгөөч. Хөл хорионы журам гарсан. Гудамжинд алхах, дугуй унахад тахал тарахгүй, үүн дээр шинжлэх ухаанч хандах хэрэгтэй байна. 

Түүний асуултанд МУ-ын шадар сайд С.Амарсайхан хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ