2021.04.29
Эрүүл мэнд
Ж.Батсуурь: Орон нутагт, төсвийн тодотгол хийх асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй байна
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.04.29/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар” Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонслоо.
Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
Орон нутагт, төсвийн тодотгол хийх асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй байна. Орон нутгууд хичээж ажиллаж байгаа. Үүнийг зохицуулах зүйл бол Сангийн яам орон нутгийн ИТХ-д эрхийн өгчихвөл нэн шаардлагатай арга хэмжээ авах замаар шийдэж болно.
Эрүүл мэндийн сайд 4 сарын 1 гэхэд PCR шинжилгээний аппратаар хангана гэсэн, одоо хэзээ хангах вэ? Ковидгүй зуны төлөө гэж байна. Хэзээ вакцинжуулалт дуусах вэ? Тайлангаа нэгтгээд, маш тодорхой тавих хэрэгтэй байна. Засгийн газрын цаг дээр яагаад Ерөнхий сайд орж ирэхгүй байна вэ? Засгийн газрын цаг дээр Ерөнхий сайд өөрөө орж, ирмээр байна.
Түүний асуултанд МУ-ын шадар сайд С.Амарсайхан хариулт өглөө.