Хил нээх асуудлыг 6 дугаар сарын эхэн хүртэл хойшлуулна
2021.05.05
Гадаад харилцаа

Хил нээх асуудлыг 6 дугаар сарын эхэн хүртэл хойшлуулна

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа сайд нар мэдээлэл хийж байна.

УОК-ын дарга С.Амарсайхан, "Вакцин хийлгэсэн ч маскаа авах болоогүй.

Вакцинжуулалт удаашрах тусам нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө арилахгүй. Вакцин хийлгэвэл халдвар авсан ч хүндрэх, улмаар нас барах эрсдэл буурах учир маш чухал юм.

Засгийн газар тавдугаар сарын 1-нээс хил нээх чиглэл барин ажиллаж байсан боловч хөл хорионы үед халдварын тархалт хүссэн хэмжээнд буурсангүй. Тиймээс хил нээх асуудлыг 6-р сарын эхэн хүртэл хойшлуулахаар болж байна" гэв.

ШИНЭ МЭДЭЭ