Вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэд 50,000 төгрөгний урамшуулал авна
2021.05.05
Эрүүл мэнд

Вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэд 50,000 төгрөгний урамшуулал авна

Сангийн сайд Б.Жавхлан вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр Засгийн газраас хоёр төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх болсныг зарлалаа.

Тодруулбал, вакцин хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авах бол вакцинаа бүрэн хийлгэсэн иргэдэд тодорхой хэмжээний урамшуулал олгохоор болжээ.

Сангийн сайд Б.Жавхлан:

"Вакцин сайн дурынх боловч КОВИД-19 цар тахал нь дэлхий нийтийг маш том сорилтын өмнө аваачсан. Иймд вакцинаа хийлгэх нь иргэний хариуцлагын асуудал болоод байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн өмнөөс нийгэм даяараа эрсдэлд орж болохгүй.

Вакцинаа хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авна. Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна.

Иймээс өнөөдрөөс эхлэн дараагийн саруудад өгөх хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзнэ.

Харин хоёр тун вакциндаа хамрагдсан иргэдэд урамшуулалд олгоно. Өмнө нь эдгээр иргэнд 50 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор бэлтгэж байсан бол түүнийг нь бэлэн мөнгөөр тооцож олгохоор болсон" гэв.

undefined

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

Вакцинжуулалтад сайн муу гэсэн төрөл байхгүй. Вакцинжуулалтын хангалт нийлүүлэлт бидний хүлээж байсанчлан хүссэн төрлөөр хийлгэх боломж хомс байгаа юм. Түүнчлэн вакцинжуулалтыг 7 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд хийгдэж дуусгах төлөвтэй байна. Орж ирсэн вакцинд бүгд адилхан гэдгийг анхааруулж хэлье, аль нэг нь сайн муу гэсэн гэж ялгаж салгасан асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна. Иргэд өөрсдийн санаачилга сонголтоор сайн гэх хандлагатайгаар вакцинд хамрагдаж буй нь харагдсан юм.

Мөн спутник тунг өнгөрсөн 3 дугаар сард нэг сая төгрөгийн худалдан авах гэрээний дагуу ОХУ нийлүүлэлт хийж хангаж чадахгүй байгаа юм. Тус улс нт дотооддоо асуудалтай байгаагаас үүдэн хүндрэл гарч татан авалт удааширч байгаа билээ. Гэрээний дагуу нэг сая тунгаас эхний нэгдүгээр 2000 тун эхний ээлжид ирээд байна. Дараа нь хоёрдугаар тунг татан авах ёстой байгаа юм. Энэ нь үйлдвэрлэгчээс хамаарч ирнэ.

Тус нэгдүгээр тунг 65-аас дээш насны ахмадуудад эхлүүлж хийж эхэлнэ, тодруулбал вакцинд огт ялгаа байхгүй гэдгийг онцолж хэлж байна. Уг асуудал дээр хүний эрх, эрх чөлөө яригдаж байгаа хэдий ч нийтийн амь насны байдал хэмжигдэж болохгүй учир дархлаажуулалтын хуулийн дагуу бүгд хамрагдах ёстой юм.

Халдварын эрсдэлээс гарах ганц гарц учир, вакцинжуулалтыг ялгаж салгалгүй иргэдийг хамрагдаасай хэмээн хүсэж байна. Нас баралтын тоо үүнтэй холбоотойгоор буурах юм.
Мөн хөл хорио тавигдаж аж ахуйн нэгжүүдийг шат дараалалтай үйл ажиллагааг нээн тавих шаардлага, дүрэм журмыг тус тус тайлбарлан чиглүүлж өгнө гэдгийг онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ