http 16

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сонгуулийн ерөнхий хороог хууль биелүүлэхийг шаардаж УИХ-ын гишүүд суулт хийж байна
2021.05.06
Улстөр

Сонгуулийн ерөнхий хороог хууль биелүүлэхийг шаардаж УИХ-ын гишүүд суулт хийж байна

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийн нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд бүртгүүлэхээр намын дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат нар тэргүүтэй УИХ-ын 10 гишүүн өнөөдөр /2021.05.05/ СЕХ-нд очиж ажиллаж байна.

Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран тус намын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож С.Эрдэнэ тэргүүтэй хоёр дахь Ардчилсан нам гарч ирсэн тул танай нэр дэвшигчийн материалыг хүлээж авахгүй гэсэн нь сонгуулийн хууль тогтоомжийг зөрчиж Ардчилсан намын мянга мянган гишүүдийн санал, шийдвэр болоод сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн явдал боллоо.

Тухайлбал Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12.1-д заасан “12.1.Хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан мөн”, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28.6-д “28.6.Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэсэн байтал П.Дэлгэрнаран нь урьдчилан төлөвлөсөн буюу даалгасан шийдвэрийг дур мэдэн гаргаж материал хүлээн авахаас татгалзаж буй юм.

Иймд Ардчилсан намаас нэр дэвшиж ард түмний саналаар сонгогдсон УИХ-ын гишүүд СЕХ-г хуулийн дагуу нэр дэвшигчийн материалыг хүлээж аван бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэн шийдэхийг шаардаж суулт зарлалаа.

Тус намыг хагарч хуваагдсан мэт байдал үүсгэж буй С.Эрдэнэ нь манай намыг төлөөлөх эрхгүйг болохыг 2021 оны 1 дүгээр сарын 14, 2 дугаар сарын 26, 4 дүгээр сарын 27-ны өдрүүдэд хуралдсан Улсын Дээд Шүүхийн удаа дараагийн шийдвэрээр тогтоосон байтал ийнхүү СЕХ асуудлыг ужигруулж буй нь нэг намын дарангуйлал тогтоохоор улайрч буй эрх баригч хүчний явуулга гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ