Ж.Батсуурь: Ардчилсан Монгол Улс цэрэгжсэн улс болсон юм уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.05.06/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцох, хууль хэрэгжих нөхцөл бүрдэхгүй байгаа талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
"УИХ-ын дарга аа энэ танхимаас гадна хууль хэрэгжих нөхцөлгүй болсон байна. УИХ-ын гишүүдз ажилдаа ирэх, унаагаа унах ямар ч боломжгүй боллоо. Бүх машиныг зогсоож нэгжлэг хийж байна. Биед ч нэгжлэг хийлээ. Өчигдрөөс эхлэн улс төрийн тэмцэлд ороод 12 цаг өнгөрч байна. Таны тэргүүлж байгаа танхимын 7 нь хүйтэн шалан дээр хэвтэж байна. Алга дарам эсгийн оруулахгүй байна. Балга ус ч оруулахгүй байна.
500-1 км-ын цаан машин оруулахгүй байна. Бид ийм зузаан хувцастай гэдсэндээ хоосон алхаад хамаг тамир дуусауж байна.
М.Оюунчимэг гишүүн ээ А.Адъяасүрэн гишүүнийг очиж эргэ ээ. Өнгөрсөн шөнө эмэгтэй хүн доороо дэвсэх юмгүй, дээрээ нөмрөх зүйлгүй хонолоо. Эмэгтэй гишүүдийн бүлгээс тэр эмэгтэй гишүүнийгээ очиж эргээч ээ.
Хууль зүйн сайд аа, ХЗБХ-ны дарга аа. Энэ хууль чинь юу болж байна вэ? Монгол Улс ингээд цэрэгжсэн улс болж байгаа юм уу? Талбайг тойроод цагдаа, цэргийн 3 давхар хамгаалалт гарчихлаа. Хэвлэл мэдээллийнхэнийг огт оруулахгүй байана. Яагаад ардчилсан улс байж үндсэн хуулиа дагахгүй байгаа юм бэ?
СЕХ, Дээд шүүх, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр юу болж байна вэ? УИХ хяналт тавьж байгаа зүйл хаана байна вэ? 7 гишүүнийхээ нөхцөл байдлыг нүдээрээ очиж хар. Ядаж балга ус өгөөч ээ. Монголын төрөөс гуйж байна."