http 16

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.06
Улстөр

Ц.Туваан: МАН дарангуйллаа зогсоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.05.06/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын төлөөлөл Ц.Туваан байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

"УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ

Би өнөөдөр ард түмнийхээ төлөөлөл болж сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд ажилдаа ирэхийн тулд нилээд олон бэрхшээлийг давж байж орж ирлээ. 

УИХ-ын гишүүний бүрэн эрх хаана байна вэ? шууд халдаж байна. УИХ-ын гишүүний машиныг оруулахгүй байна. Өөрөө алхаж орж ирлээ. 

Нэг намын дарангуйлал аль хэдийнэ тогтжээ. Үүнийг ард түмэндээ хэлэх цаг болжээ. СЕХ, Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын бүртгэлийн байгууллагын дээр МАН гарсан нь нэгэнт тодорхой болжээ. 

УИХ дахь АН-ы. бүлгийн 14 гишүүн шийдвэр гаргаад талбай дээр өлсгөлөн зарлаж, төрийн ордон руу оруулахгүй, дэвсэх эсгий хүртэдл булаан авч байна. 

МАН-ынхан, дарга Хүрэлсүх, УИХ-ын дарга Занданшатар аа энэ дарангуйллаа зогсоо. Бид эцсээ хүртэл тэмцэх болно. Өчигдөр албан ёсны бүртгэлтэй АН-ын төлөөлөл СЕХ-д нэр дэвшигчийн материалаа өгөх гээд морин цагаас шөнийн 12 цаг хүртэл тэнд суулаа. Ямар бяртай болсон юм бэ? АН засаглаж байсан. Арай ч ингэж байгаагүй. Тэмцэл ээ эцсээ хүртэл явна. УИХ-ын дарга гэж байгаа бол гишүүдийнхээ асуудалд анхаараарай. Нөхцөл байдал тэнд хүнд байгаа шүү."

ШИНЭ МЭДЭЭ