МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.06
Улстөр

С.Одонтуяа: Хүний эрх ямар тохиолдолд хэрэгжиж байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.05.06/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанд УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа хүний эрхийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

"Чуулганы нээлтэнд дурьдсан, хүний эрхийг хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллана гэж яригдсан юм. Хүний эрхийг хангах асуудал ямар тохиолдолд зөв болох вэ гэвэл тухайн хүн төр нийгмийн зүтгэлтэн, ял эдлэж байгаа гэх зэргээс үл хамаарч хүний эрхийг хамгаалах хангах явдал юм.

Түүнчлэн хүний эрхийн асуудал яриж байгаатай холбогдуулан хувь хүний асуудал гэж хандах нь буруу гэж бодож байна. Мөн сонгуулийн ерөнхий хороонд үүссэн нөхцөл байдалд холбогдуулан АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласаж, орой болоход цагдаагийн хамгаалалт гарч хэцүү нөхцөл байдалтай байсан юм. Суулт явагдах цагт цаг агаар хүйтэн байсан бөгөөд А.Адъяасүрэн гишүүнд майхан, дэвсгэр оруулж өгөх гэсэн боловч сонсох боломжгүй байсан. Тус асуудал нь нэг хүний, нэг намын асуудал биш. Монгол Улсад нэг намын хэт дарангуйлал ноёрхож байна, нэг хүний үгээр бүх асуудлыг шийдэж, хүний эрхийн зөрчил үүсч байна.

Тийм учир эмэгтэй гишүүдийн бүлэг, Хууль зүйн сайдад хандаж хэлэхэд, тэнд суулт хийж байгаа хүмүүсийн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх, үг хэлэх, тэмцэх, өлсгөлөн зарлах уг эрхийг хангах шаардлага тавиж байна."

ШИНЭ МЭДЭЭ