МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.06
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Зарим заалтыг эцсийн хэлэлцүүлэг дээр засах боломжтой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.06\ нэгдсэн хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар үг хэллээ. 

"УИХ-ын даргаас чиглэл авах гэсэн юм. Цахим мөнгөний тухайд, Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд 5.1.25-д цахим мөнгө гэдгийг тодорхойлсон. Тиймээс уг хуулийн 5.1.4-т цахим мөнгө гэж оруулсныг авчихаж болно. Иймд ажлын хэсэгт ав гэсэн чиглэл өгвөл эцсийн хэлэлцүүлэг дээр аваад боловсруулж болно.

Мөн хэт нэг тал руу хэлбийсэн зүйл байсныг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хурлаар зассан гэдгийг хэлье."

ШИНЭ МЭДЭЭ