http 16

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

АН-ын тамганы асуудлыг хэлэлцэх шүүх хурал эхэллээ
2021.05.10
Улстөр

АН-ын тамганы асуудлыг хэлэлцэх шүүх хурал эхэллээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх товлосон ёсоор 13.30 цагаас эхлэхээр оролцогчдыг бүртгэж байна.

Уг хурлаар хоёр хуваагдаад буй АН-ын тамгатай холбоотой маргааныг хэлэлцэнэ.

Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлт, нэхэмжлэгч талаас нэмж шинээр өмгөөлөгчид авсан ба тэдгээр өмгөөлөгчдийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлтийг тус тус гаргасан. Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан юм. Өнгөрсөн хугацаанд дээрх хугацаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчдын гаргасан шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэхээр хуульд заасан бөгөөд энэхүү хуралд танилцуулах юм.

Энэхүү хэргийг эргэн сануулахад, АН-ын дарга асан С.Эрдэнэ УБЕГ-т хандан шинэ тамга гаргах хүсэлт гаргасны дагууУБЕГ-ын улсын байцаагчийн шийдвэр  гарч, АН-ын ашиглаж байсан тамга хүчингүй болж С.Эрдэнэд шинэ тамга олгосон юм.

Үүнээс үүдэн Ц.Тувааны тал дээрх шийдвэр нь холбогдох хууль, журмыг зөрчсөн гэж нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд шүүхээс С.Эрдэнэд олгосон тамгыг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Энэхүү шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд өнөөдөр хэлэлцэж буй юм.

ШИНЭ МЭДЭЭ