Шинэ, цэвэр улс төрчид шинэ хүчтэй, ухаалаг дэс дараалсан бодлого явуулж чадна
2021.05.13
Улстөр

Шинэ, цэвэр улс төрчид шинэ хүчтэй, ухаалаг дэс дараалсан бодлого явуулж чадна

УИХ дахь Авлигын эсрэг бүлгийн гишүүд болох Ж.Сүхбаатар, Т.Доржханд, Х.Булгантуяа, Ц.Мөнхцэцэг нар АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Mайкл Клечески, USAID-н Монгол дахь салбарын захирал Гарри Роббинс болон ЭСЯ-ны дипломат ажилтнуудтай авлигын эсрэг хамтран ажиллах чиглэлийн талаар мэдээлэл солилцсон ажил хэргийн найрсаг уулзалт хийлээ.

Авлигын эсрэг бүлгийн ахлагч Ж.Сүхбаатар: Авлига бол Монголын өсөлт хөгжлийг чөдөрлөж, муу засаглалтай, ядуу тарчиг болгож буй шударга ёсыг тогтооход хамгийн том саад тотгор болсон нийгмийн үзэгдэл. Шинэ,цэвэр улс төрчид шинэ хүчтэй, ухаалаг дэс дараалсан бодлого явуулж чадна. Бидэнд улс төрийн ийм хүсэл зориг бий хэмээн онцолсон байна.

ШИНЭ МЭДЭЭ