МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Х.Ганхуяг: Иргэд нийгмийн даатгалын санд итгэхгүй байна

УИХ-ын өнөөдрийн \2021.05.13\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

Нийгмийн даатгалын сан хоосорлоо гээд хувиа нэмдэг, тэтгэвэрт гарах хүмүүсийнхээ насыг нэмдэг энэ асуудал хэр удаан үргэлжлэх вэ? Цаашдаа олон тогтолцооны системд шилжинэ гэж байна. Ер нь нийгмийн даатгалын орлого тал дээр анхаарч, орлого хуримтлах тал дээр татварын газартай хамтарч ажиллаж, нийгмийн даатгалын газар сангийнхаа мөнгийг яаж үр дүнтэй ажиллах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. 

Капитал банк тухайн үед үйл ажиллагаан хэвийн байсан тэгээд асуудал гарсан гэж хариулж байна. Эрдэнэс таван толгой долларын бонд гаргасан. Тэгэхээр бондод мөнгөө байрлуулбал ямар вэ? Иргэд нийгмийн даатгалын санд итгэхгүй байна. 20-30 жилийн дараа хэдэн төгрөгний тэтгэвэр авах, тэр мөнгө нь тухайн үеийн ханшаар ямар байх нь тодорхойгүй байна.

Түүний асуултад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа хариулт өглөө. 

ШИНЭ МЭДЭЭ