МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл аймагт шинэ отряд байгуулагдана
2021.05.13
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Хөвсгөл аймагт шинэ отряд байгуулагдана

БНХАУ болон ОХУ-тай хил залгадаг 14 аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд “Монгол Улсын хил хамгаалах байгууллагын өнөөгийн нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх ажил”-ын талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

Монгол Улсын хилийн нийт урт 8,252.658 км бөгөөд үүнээс 3,543 км зурвасаар ОХУ-тай хиллэдэг байна. Хөвсгөл аймгийн хувьд ОХУ-тай хиллэдэг найман аймгийн нэг бөгөөд хамгийн урт газар нутгаар хиллэж байна.

Хөвсгөл аймгийн хилийн бүсэд малын хулгай болон хил зөрчигчийн асуудал их гардаг тул хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлж, шинээр отряд нэмж байгуулах хүсэлтийг Хууль зүйн сайдад тавиад байсан юм. Энэ асуудлыг ирэх 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаараа тус уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд мэдэгдлээ.

ШИНЭ МЭДЭЭ