МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.20
Хууль, эрх зүй

Н.Энхболд: Энэ 3 холбооноос мэргэжлийн чадвартай холбоо хөгжлийн явцад гарч ирвэл яах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.20\ нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

Хурлыг шүүгч, порукорор бусад хуульчдын төлөөлөгчийг Хуульчдын холбоо,Өмгөөлөгч,нотариатчдыг Өмгөөлөгчдын холбоо, Нотариатын танхим хариуцана гэж хуулийн төслийн 32-4-т байна.

Төрийн бус байгууллагуудаар төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх нь зөв. Хуульчдын, Өмгөөлөгчдийн, Нотариатын холбоо тус тусдаа байгаа. Дараа нь мэргэжлийн чадвартай холбоо хөгжлийн явцад гарч ирвэл яах вэ? Хүн бүр насан туршдаа сурч байгаа. Ийм цаг үед эчнээ, оройн сургалтыг хасахын оронд улам боловсронгуй болгоод байлгаж байвал ямар вэ? гэсэн саналтай байна.

ШИНЭ МЭДЭЭ