Баян-Өлгий аймгийн хилийн 0165-р ангийн 3 салбарыг байнгын эрчим хүчинд холбох ажил эхлэнэ
2021.05.24
Орон нутгийн хөгжил

Баян-Өлгий аймгийн хилийн 0165-р ангийн 3 салбарыг байнгын эрчим хүчинд холбох ажил эхлэнэ

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Т.Аубакир болон албаны бусад хүмүү эх орны баруун хязгаар Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Гишүүд Өлгий хотод ажиллаж буй алба хаагчидтайгаа уулзаж, яамнаас барьж буй бодлого чиглэлийг танилцууллаа. Мөн цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа төлөвлөгөөг ярьж, санал солилцлоо.

Баян-Өлгий аймагт хилийн 2 анги үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. энэ удаа тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагуудтай хамтран хилийн 0165-р ангийн 3 салбарыг байнгын эрчим хүчинд холбох ажлыг эхлүүлэхээр боллоо.

Өлгийд байгууллагуудын байрны асуудал мөн л хангалттай биш байна. Эхний ээлжинд улсын бүртгэлийн хэлтэс, архивын тасаг хоёрыг хамтад нь шинэ байртай болгохоор шийдвэрлэлээ. Харин бусад байгууллагуудын тухайд алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах үүднээс авто машин, компьютер техник гардуулж өглөө. Бид орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдынхаа ажлын нөхцлийг нэмэгдүүлэх шат дараатай арга хэмжээ авах болно гэдгээ гишүүд илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ