2021.05.25
Орон нутгийн хөгжил
Дундговь аймгийн Эрүүл мэндийн нэгдэлд PCR шинжилгээний аппарат нийлүүлнэ
Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Дундговь аймагт ажиллаж цар тахлын халдварын үед орон нутгийн эрүүл мэндийн байгууллага болон Онцгой байдлын албанд тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэв.
Дундговь аймгийн хэмжээнд коронавирусын халдварын 50 тохиолдол бүртгэгдэж гэрийн тусгаарлалтад 318 иргэнийг ажиглаж байна. Вакцинжуулалтын хувьд аймгийн хэмжээнд нийт 30684 иргэнийг вакцинжуулахаас 20479 иргэнийг нэгдүгээр тунд хамруулжээ.
Шадар сайд албан томилолтоор ажиллах үеэрээ Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Хулд сумын дэргэдэх Аврах эрэл хайгуулын бүлэгт бага оврын автомашин, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт туулах чадвар сайтай УАЗ фургон автомашинууд шийдэж өгөхөөр болов.
Мөн Дундговь аймгийн Эрүүл мэндийн нэгдэлд нэн шаардлагатай байсан PCR шинжилгээний аппарат болон амьсгалын аппаратыг 2 хоногийн дотор хүлээлгэн өгөхөөр болсон байна.
ШИНЭ МЭДЭЭ
Дорнод аймагт 1800 айлын орон сууц баригдана
2021.05.24
Замын-Үүд чөлөөт бүсийн чөдрийг тайлна
2021.05.24