Б.Энх-Амгалан гишүүн тойрогтоо ажиллалаа
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тойрогтоо ажиллаж, иргэд, сонгогчидтойгоо уулзаж, хийсэн ажлаа тайлагнаж, нутаг оронд нь тулгамдаж байгаа асуудлыг сонсож, хариулт өгсөн юм.
Тэрээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, Баян-Уул сумын ЕБС болон Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасагт шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Мөн БАЯН-УУЛ суманд ажиллах үеэрээ гишүүн гэр бүлийн хамт "Мод тарих уриалга"-д нэгдлээ. Эх дэлхийгээ хайрлан, хамгаалцгаая.
Нэг мод хоногт дунджаар 180л хүчилтөрөгч ялгаруулдаг.
Нэг хүн хоногт дунджаар 360-900л хүчилтөрөгч хэрэглэдэг. Ой мод үгүй бол Амьдрал үгүй хэмээн иргэдэд уриалсан.
Түүнчлэн оюутан залуустай уулзаж гадаадад сурах боломж байгаа талаар хуваалцлаа.
Тэрээр
Мөнгөтэй хүний хүүхэд төлбөртэй сургуульд явж, боломжтой айлын залуус гадаадад сурдаг гэх хандлага нийгэмд тогтсонд би сэтгэл дундуур явдаг. Яагаад ардын хүү Харвардад сурч, эгэл айлын охин Оксфорд, Стэнфордод мэргэжил эзэмшиж ирээд эх орондоо ажиллаж дэлхийн залуусаас дутахгүй амжилтад хүрч болохгүй гэж.
Улаанбаатар хотын 171 хороо тус бүрээс, Монгол улсын 330 сум болгоноос 2100 залуусыг шалгаруулж дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд эх орныхоо зардлаар суралцаж, дэлхийн монгол хүн болох боломжийг нээж өгнө. Сум суманд нь, хороо хороонд нь шалгаруулж сонгох шударга тэгш боломжийг олгох талаар Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт орсон гэдгийг танилцууллаа.
ЭЭВИЙН ГҮҮРИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Б.Энх-Амгалан гтишүүн орон нутагт ажиллах үеэрээ Ээвийн голын бетон гүүрийн барилгын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Гүүрийн ажлын явц 25 хувьтай явагдаж байна. Шинээр баригдах гүүр нь 66,24 метр урттай, 10 метрийн өргөн, 2 эгнээ урсгал, явган хүний замтай байхаар зураг төсөвт тусгагдсан. 2021 оны 12 сард ашиглалтад хүлээлгэн өгөх ажээ.