МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.11
Хууль, эрх зүй

Н.Энхболд: Монгол улсад дарангуйлал тогтох ямар ч боломж байхгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.11/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

Монголын нийгэм соёлжиж, улс төрийн соёл сууж байна. Намууд сайн оролцож, эерэг сонгууль боллоо. Миний хувьд олон удаа сонгуульд оролцож СЕХ-нд бас ажиллаж байсан. Энэ удаа СЕХ санал, гомдол гарахгүй сайн ажиллалаа. Бас төрийн албан хаагчид сонгуулийн хороон дээр ажиллах нь зөв гэдэг нь харагдаж байна. Энд ажилласан бүх хүмүүст баяр хүргэе. Зарим хүмүүс дарангуйлал тогтоно гэж ярьж байна. Цаашдаа тийм зүйл болохгүй.Үндсэн хуулиас давсан эрхээ өмнө нь эдэлдэг зүйл байсан. Энэ зүйл өөрчлөгдсөн, энэ өөрчлөлтийг У. Хүрэлсүх өөрөө хийсэн.

ШИНЭ МЭДЭЭ