МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.17
Хууль, эрх зүй

Б.Дэлгэрсайхан: Зам тээврийн, хөгжлийн яам шийдвэр гаргаж чадахгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн  “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

2022 оны төлөвлөгөөнд Зүүнбаянгын төмөр зам ороогүй байна.Энэ зам ашиглалтад орохгүйгээр ачааллаа дийлэхгүй байна. Зам тээврийн яам шийдвэр гаргаж чадахгүй байна.17,5-тай чиргүүлийн асуудлыг сонгуулийн өмнө шийднэ гэсэн 1000 гаруй жолооч нарын асуудал байгаа. Дараа нь үүнийг шийдэж чадахгүй гэсэн, ингэж болохгүй. Замын Үүд дээр 1800 гаруй машин очсон байна. Энэ асуудлыг УОК ганцаараа шийдэж чадахгүй, үүнийг яагаад шийдэхгүй байна вэ?

Түүний асуултад зам тээврийн, хөгжлийн сайд Л.Халтар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нар хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Ажлаа цаг алдалгүй хийх хэрэгтэй

ШИНЭ МЭДЭЭ