МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.17

Н.Энхболд: Эхний ээлжид орлогоо яаж бүрдүүлэхээ тодорхой болгоё

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн  “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

Бид өнөөдөр хийж чадах зүйл маргаашийн суурь байх хэрэгтэй. Бие биенийгээ Ковидоор шалтаг хэллээ гэж шүүмжилж байна. Бид нэгдсэн ойлголтод хүрээд дараагийнхаа ажлыг төлөвлөх хэрэгтэй. Бид юу хийж чадах вэ? түүнийгээ гаргая. Тэгээд 2022 онд хийх ажлаа тодорхой болгож, нарийн төлөвлөгөө гаргая.

Эхний ээлжид орлогоо яаж бүрдүүлэх вэ? үүнийгээ тодорхой болгоё. Нүүрсээ гаргах ажлаа хийе. Бас хөдөө аж ахуйн салбараа дэмжье, орлого олж, хүмүүсээ дэмжье. Түүхий эдийн үнээ нэмж, хөдөөний иргэдээ дэмжье.Засгийн газрын тавьсан 3-4 том зорилтын нэг.

ШИНЭ МЭДЭЭ