МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.16
Эдийн засаг, Худалдаа

Ц.Цэрэнпунцаг: 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжүүлэх арга хэмжээг илүү нарийвчлах шаардлагатай байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.06.16/ болж, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

“Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Надад тодруулах хоёр зүйл байна. 

Нэгд, эх үүсвэр талаасаа 5,7 их наяд бусад эх үүсвэрээс гэсэн байгаа нь яг ямар эх үүсвэрээс бүрдүүлэх гэж байгаа юм бэ? Үүнийгээ тодруулж өгнө үү?

Хоёрт, хөгжлийн төлөвлөгөөг анх удаа хэлэлцэж байна. Аль аль талаасаа туршлага дутаж байгаа байх. Төлөвлөгөө хийхдээ их тодорхой, ойлгомжтой байдлаар оруулах хэрэгтэй байна. Хамгийн гол нь зорилгодоо хүрэхийн тулд ямар арга хэмжээ авахаа тусад нь хүснэгтлээд оруулахгүй давхардуулсан байна. 

Жишээ нь:  Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний 2.4.1 дээр судалгааны үр дүнд бий болсон, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл, патент бүрийг урамшуулах, шинэ мэдлэг мэдээллийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах гээд зорилтот арга хэмжээг нь нэг хүснэгтэд нийлүүлээд биччихсэн. Бид 4 жилийн Засгийн газрын төлөвлөгөөгөө баталчихсан. Гэтэл зорилго зөвхөн бичээд л. Эндээс харахад датентыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой байгаа юм. Харин үүнийг ямар арга замаар хэрэгжүүлэхээ тодорхой бичих нь л зөв юм. Тиймээс нарийвчлан завлах хэрэгтэй байна.” 

Түүний асуултанд Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ