Ц.Сэргэлэн: Хувийн хүний нууцыг хамгаалах нь төрийн үүрэг
УИХ-ын Хууль зүй байнгын хорооны өнөөдрийн /2021,06,22/ хурлаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
Энэ хуулийг ярих хэрэгтэй. Хувь хүний нууцтай холбоотой асуудал дээр анхаарах хэрэгтэй. Хувийн нууцыг хуулиар хамгаална гэдэг. Тэгэхээр хувь хүний нууцыг төр хамгаалах ёстой. Хувь хүний нууцыг хувь хүн өөрөө зөвшөөрсөн тохиолдолд мөн шүүх, прокурор зөвшөөрсөн тохиолдолд бусдад дамжуулах хэрэгтэй. Жишээ нь Монгол улсын хилээр нэвтэрсэн эсэх талаарх лавлагааг гаргаж өгдөг.Энэ хариуцлагаа тухайн албан тушаалтан хууль шүүхийн өмнө үнэн зөвөө хариуцдаг. Иймд хувь хүний талаарх мэдээлэлд хариуцлагатай хандах хэрэгтэй.
ХЗДХ-ий яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хариуллаа.