МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.22
Эрүүл мэнд

Э.Бат-Амгалан: Бид төрийн ордонд суугаад нэгнээ сэрдэх бус бодит байдлыг ойлгох цаг болсон

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 15.00 цагаас эхэллээ. Хуралдааны эхэнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт ас ууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:

"Хуулийн төслийг дэмжиж байна. Надад 2 санал байна. Өнөөдөр цар тахлын нөхцөл байдал хүнд байна.

1. Эмч, сувилагч, асрагч нарын нэмэгдэл цалин хөлс нийгмийн хамгааллын асуудлыг яаралтай шийдэхгүй бол байдал хүнд болсон байна. Бид БЗД-ийнхээ хэмжээнд эрүүл мэндийн салбарын байгууллагуудад ажилласан. 750 мянган төгрөгийн цалинтай. 14 хоног гэртээ харихгүй. Хүнд байдалд ажиллаж байгаагаа эмч нар хэлж байна. Цаашид эмч нар маань шантрах ажлаа хаях нөхцөл үүсэх вий. Тиймээс уг хуулийн хугацааг сунгаад энэ чиглэлд гол анхаарлаа хандуулаарай.

2. Бид өнөөдөр төрийн ордонд нэгнээ хардаад, мөнгө өгнө өгөхгүй гэж суух биш нөхцөл байдлыг бодитоор ойлгох цаг болсон. Өнөөдөр эмнэлэгт боломжтой нь хэвтээд боломжгүй нь гэртээ хүндрээд байж байна. БЗД-т эмнэлэгт хэвтэж, тусламж авч чадахгүй байна гэсэн асуудлыг олон иргэн хэлж байна. Тиймээс УОК, Засгийн газар нэн яаралтайгаар бүтээн байгуулалтыг түр хойш тавиад бх нөөц боломжоо ашиглаад цэргийн анги нэгтгэлийг ч ашиглаад дунд орчим насныхан, хөнгөн иргэдээ шуурхай хэвтэн эмчлүүлэх чиглэлд анхаармаар байна."

ШИНЭ МЭДЭЭ