2021.06.23
Гадаад харилцаа
УИХ-ын Байнгын хорооны гишүүд Гадаад харилцааны яамны ажилтай танилцлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр тэргүүтэй гишүүд энэ сарын 22-нд Гадаад харилцааны яамны ажилтай танилцав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Байнгын хорооны гишүүдэд тус яамны бодлого үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа ажил, шийдвэр, яамны 2020-2024 оны стратегийн төлөвлөгөөг танилцуулав. Энэ үеэр гадаад харилцаа болон дипломат төлөөлөгчийн газруудад тулгарч байгаа асуудал, "КОВИД-19" цар тахлын үеийн нөхцөл байдалд хэрэгжүүлж буй ажил н бусад асуудлын талаар мэдээлэл өгч, санал солилцов. Түүнчлэн гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.
Байнгын хорооны гишүүд дэлхий нийтийг хамарсанцар тахлын үед гадаадад байгаа, эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ бүрэн татан авсан, түүнчлэн вакцины татан авалтыг цаг алдалгүй хийж, иргэдээ вакцинжуулахад Гадаад харилцааны яам манлайлан ажилласанд талархал илэрхийлэхийн хамт цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар тодорхой санал хэлж, үүрэг чиглэл өгөв.
ШИНЭ МЭДЭЭ
Ажлын тайлан - Ахмадын хөгжлийн төв
2024.05.09
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ
2024.05.06
Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдтэй уулзлаа
2024.04.22