МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.24
Эрүүл мэнд

Ё.Баатарбилэг: Даатгалын сангаас даатгуулагч эмчилгээний зардлаа гаргуулахыг хүсэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг : 

Хуулийн төслийг дэмжиж байгаа.Уг нь Засгийн газар 3-4 хууль тус тусд нь оруулж ирэх байж .Мөнгө өгч болохгүй, эмийн үнэгүй өг... гээд байх юм, үнэгүй юм байна уу? Даатгалын мөнгөнөөс нь иргэдийг ашиглуулъя гэж байхад хуулийг хойшлуулна гэж болохгүй ээ.

Иргэдийн амьдрал хүнд байна. Архангай аймагт байдал хүнд байгаа. Иймд цаг үед, энэ асуудлыг шийдэж, хуулийг батлаад явах хэрэгтэй. Завсарлага өгч ямар асуудал шийдэх гээд байна. Мөнгө нь байна, үүнийг шийдээд явах ёстой. Ингэж улстөржиж болохгүй.

ШИНЭ МЭДЭЭ