МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ё.Баатарбилэг: Зарлигаар зохицуулагдаад, тэмдэглээд заншчихсан өдрийг ингэж хуульчлах шаардлага байгаагүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.24/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг дараах байр суурийг илэрхийллээ.

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдэд Номын өдрүүдийг оруулж байгаа. Тухайлсан энэ аёсуудлын хувьд зохицуулагдчихсан. Ерөнхийлөгчийн зарлигтай, тогтсон өдөртэй байхад ингэж хуульчлах шаардлага байна уу?

Цаашид баяр, нийтээр тэмдэглэх өдрүүдийг нэмэх, хасахдаа анхаарч, бодохгүй бол хэдийгээр УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй ч бид асуудлыг ингэж дэврээж, янз бүрийн ажил мэргэжлийн өдрүүдийг ингэж хуульд тусгаж оруулаад байх вий гэсэндээ би энэ саналыг давтан хэлээд байгаа юм.

Цаашид хуульд нэмэх олон өдөр гарч ирээд байх вий. Арай өөр маягаар явахгүй бол ард иргэдийн дунд баяр ёслолын өдрүүд олон болоод байна гэсэн шүүмжлэл байгааг та бүхэн маань анхаарч үзээрэй. Энэ хууль батлагдвал Ерөнхийлөгчийн 2 зарлигийг хэрхэх талаар анхаараарай."

ШИНЭ МЭДЭЭ