МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.28
Эрүүл мэнд

Ё.Баатарбилэг: ЭМДС-ийн хөрөнгийг ковид туссан шимтгэл төлөгчдөд нь зарцуулах ёстой

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.06.28/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газаас 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

Хэлэлцэх эсэх дээр би тодорхой санал хэлж байсан. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 3 сая 192 мянган эрүүл мэндийн даатгал төлөгч байгаа. Үүн дотор төр хариуцдаг 16 хүртэл насны иргэд гэх мэт төр хариуцдаг тодорхой хувь байгаа. Сайн дураараа төлдөг хувь бас байгаа. 

Эрүүл мэндийн даатгалын сангаас ковидоор өвдсөн элгээр иргэдийн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах боломж бүрдэх үү? Энэ аулын хэсэг дээр хэрхэн орж ирсэн бэ? ПСР-ын төлбөр төлөглөх үү? 

Эмчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн эмчилгээний зардал, эм тариа авах зардлууд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдөх ёстой. Яагаад гэвэл иргэд эрүүл мэндийн ДААТГАЛ төлсөн. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад нь буцааж тэрийг зарцуулах ёстой мөнгө.
Эрүүл мэндийн сайд сая хэллээ. 1.2 их наяд төгрөг 2021 оны төсөвт байна. Одоогоор 510 тэрбум зарцуулагдсан. Цаана нь 700 гаруй тэрбум төгрөгний үлдэгдэл байна гэсэн. Үүнийг ковидоор өвчилсөн иргэдийн эмчилгээнд зарцуулах боломжыг оруулж байгаа юу? Ийм зүйлд зарцуулахгүй юунд хадгалаад байгаа юм бэ? 

Түүний асуутад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ