2021.06.28
Эрүүл мэнд
Х.Ганхуяг: Ковидтой тэмцэхэд урт хугацааны төлөвлөлт хэрэгтэй байна
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.06.28/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газаас 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
Боомттой холбоотой асуудлыг дэмжиж байгаа. Өнгөрсөн 12 болон нэг сарл энэ асуудлыг тавьж байсан. Экспортын бүсийг ногоон бүсийг болгоочээ, засгийн газраас экспорт хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч гаргаж өгөөч ээ гэсэн хүсэлтүүдийг тавьж байсан. Одоо 7 сар гарч экспорт нам гацсаны дараа энэ асуудал орж ирж байна. Энэ бол харамсмаар байна.
Цаашдаа ковидтой 35 гэж гарч ирнэ гэж ярьж байна. Дараа дараагийн янз бүрийн мутаци хувилбар гарч ирнэ гэж яригдаж байна. Тэгэхээр урт хугацааны төлөвлөлт хэрэгтэй. Онцгой комиссын шийдвэрээр явна гэвэл онцгой комисс өөрөө урт хугацааны төлөвлөот гаргах хэрэгтэй.
Юм л бол хөл хорино гэдэг. Хамгаалалтын дэглэм гээд 1,5 метрийн зай барь гэдэг. Гадаад битүү орчинд 5-аас дээш хүн байж болохгүй гэж шийдвэр гаргаад мөрдүүлдэг. Гадаа орчинд хэдэн хүн байж болохыг заагаад өгсөн байдаг. Ийм гаргаж байгаа журмаа мөрдүүлдэг байх нь чухал байна.
Мөн эдийн засагтай холбоотой урт хугацааны төлөвлөлт гаргах хэрэгтэй. Асуудал үүссэний дараа, болсны дараа шийдлийг хайх нь эдийн засагт ч тэр улс орныг ч тэр хэцүү байдалд оруулж байна.
Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариулав.